m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:34
486
Эрийг бурхан, буг болгох шид гагцхүү эмэгтэй хүнд бий

Бие хэмээх цайзыг дайрч буй дээрэмчидтэй бидний мэдрэхүйг зүйрлүүлэх юм бол цайзыг хамгаалж буй дайчдын удирдагч нь эхнэр чинь болох юм. Тиймээс мэдрэхүй гэдэг дээрэмчин таны бие хэмээх цайзыг дайрахад эхнэр чинь сүйрлээс хамгаалж байдаг.

Хүний нийгэм нь хүмүүсийг үйлдэж буй үйлийн төрөл, түүний шинж чанар, мөн бурхны өмнө хүлээх үүргийн оноолтоос шалтгаалж 4 хэсэгт хуваадаг. Хэсэг болгон нь тухайн хүний материаллаг ертөнцийн нөлөөг хүлээн авч буй байдал, өөрийн нь үйлийн үр буюу амьдрах байдалтай нөхцөлдөн өөр өөр байдаг. Энэ байдлаас хамаарч дараахи 4 төрлийн хүмүүс байдаг. Үүнд:

  1. Бярман-маш өндөр оюуны чадвартай, шашны номонд заасан зүйлүүдийг ягштал дагаж мөрддөг, нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд шүтлэгтэй хүмүүс
  2. Кшатрий-удирдан зохион байгуулагчид, цэргийн жанжнууд, улс төрчид
  3. Вайши-худалдаачид, бизнесменүүд, фермерүүд
  4. Шудры-ажилчин анги, биеийн хөдөлмөр эрхлэгчид, бусдад үйлчлэгчид гэх мэт хамгийн олон хүнтэй хэсэг эдгээр болно.

Үүнээс гадна эсрэг хүйсийнхэнтэй харилцахыг хорьсон байдалд буюу сахил хүртсэн байдаг. Бүх шашны сүмүүдэд эрэгтэй эмэгтэй лам нарыг тусгаарлан байрлуулдгийг та бүхэн мэднэ. Энэ нь бэлгийн харилцаа нь хүнийг оюун санааны хувьд доош татаж, материаллаг зүйлээс хамааралтай, эгэл хүн болгодог гэдгээс үүдэлтэй юм. Ер нь бэлгийн харилцаа нь ямарваа нэгэн үйл хэрэгт хэзээд саад тотгор болж байдгийг амьдрал дээр харж болно. Харын амьдралын дурлалд мансуурах нь могойн хоронд хордохоос хүчтэй гэсэн шүлэг ведийн сударт байдаг. Дурлал нь цэцнийг тэнэг болгож, сайн үйлтнийг тэнэг болгож, сайн үйлстэнийг буруу замд татаж, эрэлхэг дайчны эрч хүчийг ч үгүй хийж чадна.

Хүмүүс бэлгийн амьдралдаа од гаригийн эрхшээлийн тухай мэдлэггүй хандсанаас асар их асуудал гардаг гэдгийг мэддэггүй. Орчин үед бэлгийн амьдрал гэдэг нь зөвхөн мэдрэхүйн таашаал авах гэсэн өрөөсгөл утгатай зүйл болсон. Хаана сексийн сонирхол их байна тэнд сүйрэл болж байна. Ес суртахуун, зан заншил, харилцааны соёл устгаж үгүй болж байна. Бид хулгай, дээрэм, гэмт хэрэг, хээл хахууль, бусрангуй явдал гарч байгаа тухай л яриад байхаас биш энэ бүхэн юунаас болоод байгааг хэн ч анзаарахгүй байна. Гэтэл энэ бүх муу явдлын учир шалтгаан нь бэлгийн замбараагүй харилцаа, сексийн хүслээс болж байгаа юм.

Гэр бүлийн харилцааны утгыг ойлгохын тулд амьд амьтны нарийн болон бүдүүлэг биеийн онцлогийг үйлийн үрийн хуультай уялдуулан судлах хэрэгтэй юм. Өөрийгөө ямар биед оршиж байгаа, юу хийх хэрэгтэйгээ хэн ч мэддэггүй. Яагаад эрэгтэй, эсвэл эмэгтэй болж төрснөө мэддэггүй. Гэтэл өмнөх амьдралдаа эмэгтэй хүний бие махбодид дурлаж, мэдрэхүйн таашаалыг ихэд хүсч байсан эр хүн энэ амьдралдаа эмэгтэй болж төрдөг байна. Эрэгтэй хүн гэдэг нь эрэгтэй хүнээс их хамааралтай байсан эмэгтэй хүн юм. Ер нь амьд амьтан үхэхдээ ямар хэлбэрийн амьдралыг бодож байсан яг түүндээ очдог гэдэг нь маргаангүй үнэн юм. Энэ нь эрчүүд гэдэг нь маш зөв явдалтай эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэдэг нь тийм ч сайн биш явдалтай эрчүүд гэсэн үг юм. Зөн билэг сайтай хүмүүс үүнийг 100 хувь баталж чадна. Ийм хүмүүс байхгүй болсон орчин үед зөн билигтэй гэх хүмүүс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нарийн биеийн ялгааг олж харахгүй байж эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан худал зүйл ярьж, хүмүүсийг хуурч байна.

Амьд амьтны нарийн бие нь ухаан, оюуны чадвар, хуурамч “би”-гээс тогтдог. Хуурамч би нь тухайн орчинд амьд амьтан ямар бие олж төрөхийг тодорхойлдог. Тиймээс одоо гэдэг нь өнгөрсний үр дүн, ирээдүйн учир шалтгаан болдог учраас амьд амьтан нь яагаад эр эсвэл эм биеийг олж төрвөө гэдгийг алдаагүй тодорхойлох боломжтой юм. Амьд амьтны хоёр хүйс нь эсрэг энерги агуулж байдаг. Хүний бие байдаг хүрдний системийг авч үзвэл эрэгтэйн баруун тийш эргэж байгаа бүхэн эмэгтэйд нь зүйн тийш эргэж байдаг. Эмэгтэй хүн тийм гэж хэлэх тохиолдолд эрэгтэй нь үгүй гэж хэлэх мэтээр аливаа зүйлийг төсөөлөх төсөөлөл нь эсрэг байдаг байна. Энэ нь гэрийн эд зүйлсийг янзлах, тохижуулах гэх мэт ахуйн хүрээний харилцаанд илүү тод харагддаг.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс нь харилцан холбоонд орохын өмнө өөрсдийн нарийн болон бүдүүлэг биеийг сайн таньсан байх ёстой гэх ведийн судруудад бичсэн байна. Ийм учраас судруудад эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан гэж ойлгогдохоор зүйлүүдийг их бичсэн байдаг бөгөөд бүх бичсэн зүйлийн 80 хувь нь эмэгтэй хүнд, зөвхөн 20-хон хувь нь л эрэгтэй хүнд хамааралтай хэсгүүд байдаг байна. Шашны холбогдолтой ямар ч зүйлийг аваад уншихад эмэгтэй хүнд зориулагдсан хэсгүүд их байдаг болохоор тэдний эрх ашгийг хөндөөд байгаа мэт сэтгэгдэл үнэхээр төрдөг. Нарийн биеийн шинжлэх ухаан, үйлийн үрийн хуулийг мэдэхгүй хүнд шашин нь эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхдаг, балар эртний бүдүүлэг гүн ухаан юм байна гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг.

Гэр бүлийн амьдрал зохиохдоо эмэгтэй хүн эр хүний хуурамч “би”-г, эр хүн бүх амьд амьтны хуурамч “би”-г судалсан байх ёстой юм. эр хүний хуурамч “би” нь материаллаг ертөнцөд ноёрхолоо тогтоох гэж үргэлж тэмүүлж байдаг онцлогтой. Энэ хүслийг уриалан дуудагч гол зүйл нь эм хүний бие махбодь болдог. Эмэгтэй хүнийг бүрэн эзэмшилдээ аваагүй цагт эр хүн өөрийн шинж чанарыг бүрэн гаргаж хэзээ ч чаддаггүй байна. Үүнээс харахад гайхмаар мэт боловч айл гэрийн доторхи бүх зөрчлийг эмэгтэй хүн үүсгэдэг нь үнэн юм. Тийм ч учраас “Сайн эхнэртэй нөхөр зугаалж явдаггүй, сайн эмийг нөхөр нь хаядаггүй” гэх мэтээр ярьцгаадаг.

Эрчүүдээс юу ч хүлээх хэрэггүй, би өөрөө л амьдралынхаа төлөө тэмцэх ёстой гэсэн ойлголт орчин үеийн эмэгтэйчүүдийн дунд их болжээ. Тийм ч учраас ихэнхи гэр бүлийн амьдралд хүндрэл гарч, зөрчилдөөн үүсч байна. Зарим хосууд гаднаа сайхан амьдарч байгаа мэт харагдавч дотроо шал өөр байдалтай, хоёулаа түүнтэйгээ эвлэрчихсэн явдаг бий. Энэ гажууд харьцаагаа дасах гэж нэрлэцгээдэг.

Эр хүний ухаан санаанд нөлөөлдөг нарийн бие буюу хуурамч “би”-г авч үзье. Эр хүн нь бүдүүлэг мэдрэх эрхтэнээрээ дамжуулан эсрэг биетээ маш хүчтэй хүлээж авдаг онцлогтой. Түүнд эсрэг хүйстний үнэр, гадна байдал, дуу хоолой хүчтэй нөлөөлдөг. Эрэгтэй хүн нь эмэгтэй хүний дуулах, бүжиглэхийг үзэх дуртай байдаг. Рекламанд хагас нүцгэн эмэгтэй хүний зураг байнга оруулдаг нь эмэгтэй хүний нөлөөлөх хүчийг ашиглаж буй хэрэг юм. Тэр ч байтугай эмэгтэй хүний гадна үзэмж, гоё сайхан байдал нь эмэгтэй хүндээ ч нөлөөлдөг. Гоё сайхан бие, алхаа гишгээ нь атаархал төрүүлж, бусад эмэгтэйчүүдэд түүн шиг сайхан болж, олны анхаарал татаж байх хүсэл төрүүлдэг байна.

      Эмэгтэй хүнд байгалиас заяасан асар их хүч байдаг боловч оюун ухаанд байдаг нэг чанар түүнд дутуу байдаг гэдэг. Оюун ухаан нь ой тогтоолт ба ялган судлах чадвараар илэрч байдаг юм. Гэтэл эмэгтэй хүн өөрийн давуутай талыг бүрэн ухамбсарладаггүй байна. Иймээс эмэгтэй хүн өөрийнхөө гадна байдал, биеэ авч явах, үг яриа, үйл ажилдаа хариуцлагагүй байдаг. Эмэгтэй хүний биеийн галбир нь эрэгтэй хүнд асар хүчтэй нөлөө үзүүлдгийг эмэгтэйчүүд тэр болгон ойлгодоггүй буюу ойлгосон ч түүний төлөө хариуцлага хүлээхийг хүсдэггүй байна. Зөвхөн өөртөө итгэлтэй байхын тулд л богинохон банзал өмсөөд хаа сайгүй явах нь эмэгтэй хүний хувьд юу ч биш. Гэтэл ийм эмэгтэй хүнийг харсан эрэгтэй хүнд хүсэл тачаал бий болж, тэр хүсэл тачаалын сэтгэл удаан хугацаанд арилахгүй, түүний тухай ч бясалгах болдог байна. Ийм учраас ашрама гэдэг үг нь тодорхой нөхцөлөөр харьцаа холбоог хязгаарлах гэсэн үг утга агуулдаг юм. Эр эм хүйсийн харилцаа холбоо нь тэдний оюун санааг зөв зүйлд чиглүүлэн, зөв зорилго агуулсан байх ёстой юм.

      Эмэгтэй хүн биеэ зөв авч явах, эр хүний хуурамч, “би”-гийн тухай мэдэн байх өөрийн давуу талыг зөв ашиглахад суралцсан байх ёстой. Ийм эрдэм мэдлэг эзэмшсэн, зөв хүмүүжилтэй эхнэртэй хүн аз жаргалтай байдаг. Эрэгтэй хүн оюун ухаан ба мэдлэг, эмэгтэй хүн хүч чадал ба гоо сайхантай байдаг гэж ярьдаг. Хүч чадал нь оюун ухааны хяналтанд байх ёстой учраас эмэгтэй нь эрэгтэйгийнхээ удирдлаганд буюу нөхөр нь өрхийн тэргүүн байхгүй бол эм хүний хүчин чадал хяналтгүй болно гэж үздэг. Хяналтгүй эмэгтэйг атомын бөмбөгтэй зүйрлүүлж үздэг. Эхнэр хүнд байх ёстой чанаруудыг нэрлэе. Охидуудыг багаас нь ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Үүнд:

  Эмэгтэй хүн биеэ зөв авч явах, эр хүний хуурамч, “би”-гийн тухай мэдэн байх өөрийн давуу талыг зөв ашиглахад суралцсан байх ёстой. Ийм эрдэм мэдлэг эзэмшсэн, зөв хүмүүжилтэй эхнэртэй хүн аз жаргалтай байдаг.

  1. Бие цэвэр байх: Энэ бол маш чухал чанар юм. Эр хүн эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэж, бүх талаараа төгс төгөлдөр гэж бодох нь түүний хуурамч “би”-гийн онцлог нь юм. Тийм учраас эмэгтэй хүн цэцэг шиг төгс сайхан байх ёстой. Эмэгтэй хүний өчүүхэн төдий бохир байдлыг харчихвал эр хүн түүнийг хүндлэхгүй болчихдог. Тийм эмэгтэйг эрэгтэй хүн зүгээр л найз нөхөр шигээ хүлээж авдаг. Сүүлийн үед үсээ янзлах хачин хачин моодууд, гарч, эмэгтэйчүүдийн үс цэвэр цэмцгэр биш харагдах болжээ. Энэ нь эмэгтэйчүүдэд л таалагдаж байгаа юу гэхээс эрчүүдэд бол үгүй юм. эр хүн эр хүнээрээ л байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн чөлөөт байдлын дүнд л тэдний моод гэгч гарснаас биш эмэгтэйчүүдийн моодыг эрчүүд мэддэг байсан юм. Ер нь тэгээд эр хүнийг татахын тулд, тэднээр бишрүүлж, хайрлуулахын тулд, хамгаалуулж байхын тулд, тэднийг захирч байхын тулд эм хүн болж төрсөн гэдгээ эмэгтэйчүүд ухамсарлаж байх ёстой юм.
  2. Цэмцгэр байх: Эр хүн эмэгтэй хүний жаахан өөг ч анддаггүй. Эмэгтэйчүүд болохоор эрчүүд иймхэн юмыг огт анзаардаггүй гэж боддог. Гэтэл эрчүүд эмэгтэй хүний бие, нүүр царайнаас эхлээд бүх гадна байдлыг харж, шууд цэгнэж байдаг. Харин эмэгтэйчүүд үүнээс эсрэгээр, эрчүүдийн нөлөөтэй баян, хүчирхэг байдалд татагдаж байдаг.
  3. Сайхан үнэртэй байх: Эр хүн нь өөрийн хуурамч “би”-гийн онцлогоороо эм хүнийг цэцэг шиг үздэг тул үнэрийг ч мөн тийм байдлаар хүлэээдэг. Үнэр нь хүний ухаанд янз бүрээр үйлчилдэг учир эр хүнд ямар үнэр сайнаар нөлөөлж, татаж байдгийг эмэгтэй хүн судалсан байх ёстой. Үнэрийн тухай ойлголт нь бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Камасутрад Девахути ба Кардамомуни нар гэр бүл бололцоод бэлгийн харилцаанд орохоос нь өмнө Девахутийн биед сайхан үнэртэй тос шингээж байгаа тухай бичсэн байдаг. Ер нь энэ харилцаанд орохдоо Камасутраг судалсан байх ёстой гэж ведэд заажээ. Камасутра нь бодит амьдралын тухай судар юм. Ведийн сургаалийн тухай ойлголтгүй хүмүүс Камасутраг садар самууны зохиолуудтай адилтгаж үзэх гээд байдаг. Гэтэл энэ судрыг үзэхийн тулд түүний тухай маш өндөр түвшингийн мэдлэг, ойлгоц авсан байх ёстой юм.
  4. Сайхан хувцаслах: Энэ нь маш чухал зүйл. Сүүлийн үед эмэгтэйчүүд яагаад ч юм дандаа бусдад зориулж хувцаслах болсон бөгөөд гэртээ нөхрийнхөө өмнө яаж ч хувцасласан хамаагүй гэсэн бодолтой болсон. Энэ бол маш бүдүүлэг бөгөөд хүмүүжил, мэдлэг байхгүйгээ харуулж буй хэрэг юм. Ийм байдлаас болж олон гэр бүл задран мөхөж байна. Эхнэр нь гэртээ хачин хувцастай явах нь нөхрийнхөө дургүйг байнга хүргэж, энэ дургүйцэл нь өдөр өдрөөр нэмэгдээд л байдаг. Харин эхнэр нь энэ тухай огт мэдэрдэггүй. Эмэгтэй хүн нүүрээ будах мэтийн өөрийгөө сайхан болгож буй үйлдлээ эр хүнд харуулж болохгүй гэдэг. Учир нь эр хүн эмэгтэй хүнийг харагдаж байгаагаар нь хүлээж авдаг тул тэр эмэгтэй өөрийн нууцаа алдаж байна гэсэн үг. Сайхан хувцаслана гэдэг нь хамгийн түрүүнд нөхрөө, хайртай хүнээ эсвэл өөрийгөө хайрлаасай гэж хүссэн хүнээ өөртөө татахад чиглэгдсэн байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд яаж хувцаслахаа би өөрөө мэднэ гээд өөртөө таалагдсан байдлаар хувцаслах болжээ. Нөхөрт нь энэ хувцас таалагдаж буй эсэхийг сонирхох ч үгүй, асуух ч үгүй байна. Маш цөөхөн эмэгтэйчүүдэд энэ талын мэдрэмж байдаг. Эмэгтэйчүүд өөр эрэгтэй хүнтэй уулзах юм уу, олны газар очихдоо л гоё хувцасладаг  байна. Ведийн соёл иргэншилд эмэгтэй хүн ямар хувцас өмсөх, ямар гоёл зүүхээ нөхрөөсөө асууж зөвшөөрөл авдаг байсан бөгөөд нөхөр нь өөрийн хувийн шинж чанараас хамааран ямар хувцас гоёл хэрэглэхийг заадаг байсан байна. Ингээд кшатрий нь ийм хувцас өмсвөл зүгээр гэх, вайша нь бусдад гайхуулахын тулд үнэтэй хувцас өмсөх хэрэгтэй гэх, шудра нь харин эсрэгээр юунд гоёх гээд байгаа юм гэх жишээтэй. Ер нь уг хүний шинж чанар муудаж доошлох тусам аминчхан, бусдыг өөрийн эрхшээлд байлгах хүсэл тод илэрч байдаг бөгөөд эмэгтэй хүнийг чөлөөтэй байлгах дургүй байдаг. Ийм учраас эхнэр хүн нөхөрт нь ямар хувцас, гоёл хэрэглэх нь таалагддгийг мэдэж байх ёстой юм.
  5. Хоол сайн хийдэг байх: Хуурамч “би”-нь оюун ухаан, хэл бэлгэ эрхтэнд оршиж байдаг. Ийм учраас хоол хийх урлагт их ач холбогдол өгдөг. Харин эмэгтэйчүүд дутуу үнэлээд байдаг. Эмэгтэй хүн эр хүний ухаан буюу юунд  дуртайг нь судлах ёстой. Хүний хэл 6 төрлийн амт мэдэрдэг. Эдгээр амтууд нь ээлжлэн эр хүний ухаанд нөлөөлж баярлуулж, уурлуулж байдаг. Хэл нь ухаантайгаа холбоотой байдгийг эр хүн мэдэхгүй байж болно. Харин эхнэр хүн энэ тухай мэдэж, өөртөө биш нөхөртөө тохируулж, түүний дуртай хоолыг бэлтгэх ёстой. “Эр хүний зүрхэнд хүрэх зам ходоодоор нь дамждаг” гэж ведэд бичсэн байдаг. Бид үүнийг ардын аман яриа гэж ойлгодог. Ухаантай, хоол хийх урлагийг эзэмшсэн эмэгтэйгээс хэн ч явж чаддаггүй бөгөөд нөхөр нь үргэлж ухаалаг, зоригтой, өглөгч байх болно. Эмэгтэй хүний хүчин чадал нь мэдлэг боловсролтой, хослох юм бол өөдгүй, тэнэг харамч хүнийг ухаантай зоригтой, өглөгч болгож чадна.
  6. Гэрээ эмх, цэгцтэй цэвэр байлгах: Боловсрол, мэдлэггүй эмэгтэй, эр хүний заваан замбарагүй юм шиг байдлыг харчихаад ийм байдалдаа дуртай байна гэж боддог. Эр хүн хэзээ ч бохир байдалд дурладаггүй бөгөө хэрэв ганц бие бол эмэгтэй хүнгүй болоод л ийм байгаа гэж ойлгох хэрэгтэй. Жинхэнээрээ бол эр хүн цэвэр цэмцгэр байдалд дуртай байдаг. Өөрийн замбараагүй заваан байдлыг нь цэвэрлэж, эмхэлж өгсөн хүнд талархах сэтгэл эр хүний дотор төрдөг. Эртний олон сударт эрэгтэй хүний сэтгэл зүйн нарийн зүйлүүдийг бичсэн байхаас гадна эмэгтэй хүн үүнд яаж зохицож байх тухай бас бичсэн байдаг. Эхнэр нь эр хүнийг муу төрхөө гаргахаас хамгаалж байна гэсэн үг юм. Гэрээ эмх цэгцтэй байлгахад дотуур хувцсаа хаана тавих нь бас чухал зүйлд тооцогдоно. Эм хүн бусдын нүдэнд харагдах газарт дотуур хувцсаа тавьж хэзээ ч болохгүй. Хэрэв тэгвэл бусдыг өдөж буй мэтээр өөрийнхөө талаар буруу ойлголт төрүүлэх болно. Эр хүн яг ингэж ойлгохгүй ч гэсэн зүгээр л дургүй нь хүрдэг. Гэрийн бүх зүйл цэвэр цэмцгэр байх ёстой. Нөхрийнхөө ямар нэг зүйлийг байрнаас нь хөдөлгөвөл хаана тавьснаа заавал хэлдэг. Хэлэхдээ хүртэл маш соёлтой, гоё хэлэх бөгөөд түүнд үйлчлэхдээ дуртай байгаагаа байнга мэдрүүлэх ёстой. Хоол идсэний дараа сав суулгаа шууд угааж тавих. Эр хүн угаагаагүй сав суулга харахдаа дургүй. Мөн түүнтэй адил угаагаагүй хувцас ялангуяа өөрийн чинь хувцас овоорсон байхад дургүй нь маш их хүрдэг. Үүнийг харсан эр хүн маш удаан хугацаанд танд дургүй нь хүрсээр л байдаг бөгөөд сексийн өлсгөлөнд автсан үедээ л мартах болно. Та түүний хувьд цэцэг байхаа больж, өөрөө хичнээн цэвэр байж, гоё үнэр ханхлуулсан ч таныг үнэлэхээ болино. Үүнтэй ижлээр эр хүн бохир хувцас өмсөх дургүй, ялангуяа дотуур хувцсаа өдөр бүр солих ёстой. Сав суулга, дотуур хувцас гэх мэтчилэн энэ бүхэн шал дэмий зүйл мэт боловч эр хүний ухаанд асар их нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд мөн.
  7. Нөхөртөө таалагдах зүйлийг зөвхөн ярих: Хэрэв эхнэр нь нөхрөө үргэлж сургаад байх юм бол түүнийг доройтол руу түлхэж байна гэсэн үг юм. эмэгтэй хүний нарийн биеийн энерги асар их тул эвгүй хэлсэн үг нь эр хүнд асар хүчтэй дарамж үзүүлж самууруулдаг. Ийм учраас эхнэр хүн үг хэлэндээ маш болгоомжтой хандаж, нөхрийнхөө ухааныг судалж, түүнд нь таалагдахаар хандах хэрэгтэй. Ухаантай эхнэр нөхөртөө таалагдах үгийг ярьж, ухаан санааг нь тайвшруулж, нөхөр нь хичнээн тэнэг юм ярьсан ч шүүмжилдэггүй. Ингэсэн нөхцөлд эр хүн номхон дөлгөөн агуу баатар болдог. Нөхөр нь агуу баатар мэтээр өөрийгөө бодож байх тйим л үгийг эхнэр хүн нөхөртөө дандаа хэлж байх ёстой гэж ведэд сургадаг. Эм хүний гоё сайхан, тансаг байдал, эелдэг занг урамшуулахгүй бол тэр өнгөө алддагтай адил эр хүний ухаантай, зоригтой, өгөөмөр байдлыг урамшуулахгүй бол тэр энэ чанаруудаа үзүүлэх ч үгүй, хөгжүүлэх ч үгүй. Эр хүнийг байнга шүүмжилдэг эхнэртэй хүн өөрийгөө баатар мэтээр бодож чадахгүй учир өөр эмэгтэйг хайж эхлэдэг. Эр хүний хувьд баатар мэтээр эхнэртээ харагдах нь хамгийн чухал зүйл байдаг. Нөхрөө байнга шүүмжлээд байх юм бол түүнд байгаа сайн бүхнийг өөрөө устгаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Эрчүүд бүгд маш гомдомтгой байдаг. Гэрээсээ гадуур архи ууж, зугаалж яваа эрчүүд бол агуу баатар болж чадаагүй эрчүүд юм. Тэр өөсрдийг нь агуу баатар болж чадаагүй эрчүүд юм. Тэр ч байтугай, ухаантай эмэгтэй өөрөө аймхай байдал гаргаж, түүний эр зоригтойг магтснаараа хүртэл эр хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
  8. Хэзээд дуулгавартай байх: Энэ нь гэр бүлийн тайван, тав тухтай, цэвэр ариун байдалд асар их ач холбогдолтой зүйл юм. Эм хүн нөхрийнхөө хүсэл болгоныг биелүүлэх ёстой. Хатан ухаант бүсгүй нөхрийгөө бурханаас дээгүүрт тавьж, түүнд үйлчилж байсан тухай сударт бичсэн байдаг. Тийм учраас нөхөр нь өөрийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог байсан.

Бие, ухаанаараа үнэнч байх: Нөхрийгөө бусадтай харьцуулж хэзээ ч болохгүй. Энэ бол маш том алдаа юм. Эр хүн өөрийгөө бусадтай харьцуулж, дорд үзэж буйг шууд анзаардаг.

Тэгмэгц өөр эмэгтэйг сонирхож эхлэх нь баталгаатай явдал болно. Ингээд тэр эмэгтэйгээс магтаалын сайхан үг сонсож байх болно. Эр хүний хуурамч “би”-г судлахгүйгээр нөхөртэйгээ тэгж харьцвал эхнэр нь түүнд сонирхолгүй болж, нөхөр нь найз нөхөд, мөрийтэй тоглоом гэх мэтийн зүйлээр хөөцөлдөх болно. Нөхөр нь бусад эмэгтэйчүүдийн хувьд ухаантай, зоригтой, өгөөмөр хүн болж, эхнэрийнхээ хувьд өөдгүй, тэнэг, харамч хүн болох болно. Боловсрол, мэдлэггүй өөрийн нөлөөлөх хүчийг ухамсарлаагүй эхнэр нь эр хүнийг ийм болгодог. Тийм ч учраас эр хүн сайн эхнэрийн хамгаалал дор оюун санааны бүрэн ухааралд хүрч, материаллаг амьдралын хүлээснээс чөлөөлөгдөж чадна гэдэг.