m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:54
47
ОХУ эболатай тэмцэхэд 60 сая ам.долларыг хандивлаад байна

Дэлхий нийтээрээ эболатай тэмцэх үйл хэрэгт ОХУ идэвхтэй хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 сая ам.долларын хандив өгөөд байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн Газрын Олон улсын хэрэг эрхэлсэн хэлтсийн дарга ням гаригт мэдээллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ эдийн засгийн хямралтай байдлыг үл харгалзан эболагийн эсрэг тэмцэхэд санхүүгийн тусламж үзүүлж буй тэргүүлэх орнуудын нэг юм. Эболагийн вирусын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахад ОХУ оролцож байгаа бөгөөд 2016 онд уг тарилгыг их хэмжээгээр бэлтгэх боломжтой гэж найдаж байгаа юм.

ОХУ эдийн засгийн хямралтай байдлыг үл харгалзан эболагийн эсрэг тэмцэхэд санхүүгийн тусламж үзүүлж 60 сая ам.долларын хандив оруулаад байна.

ОХУ-ын Засгийн газраас ДЭМБ-д 4.5 сая ам.доллар,  Дэлхийн Банканд 3 сая ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн санд 2 сая ам.доллар, НҮБ-ын Олон талт Донорын Итгэлцлийн санд  1 сая ам.доллар, Олон улсын Иргэдийг Батлан хамгаалах байгууллагад  6.6 сая ам.доллар тус тус хандивласан байна.