m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:57
37
Баянхонгор- Бүх нийтийн алхаанд 13000 гаруй хүн оролцжээ

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс 2014 онд бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгоор аймгийн төв, 19  сумын хэмжээнд “Нарны алхалт” бүх нийтийн алхалт, дасгал, хөдөлгөөн хийх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг дасгалыг долоо хоног бүрийн Бямба гарагт зохион байгуулж, давхардсан тоогоор 13000 гаруй хүн оролцсон байна.

"Нарны алхалт”  арга хэмжээг уламжлал болгон жил бүрийн  тавдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж хэвшүүлэх ажээ.