m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 02:19
132
С.Лхагвасүрэн: Бооёогоос бусад нь ирсэн

Энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшнын жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нарын сууж явсан автомашин осолдсон билээ.  Уг ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. 

Тус продакшнын жүжигчид эх орондоо ирсэн гэх мэдээллийн дагуу жүжигчин С.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Танай продакшнын жүжигчид эх орондоо ирсэн үү?

Урд Бооёо үлдэж хоёр жүжигчнээ эмнэлэгт үзүүлж яваа.

-Манай жүжигчдийн ихэнхи нь эх орондоо ирсэн.  Галт тэргээр нэг хэсэг нь, зарим нь машинаар өчигдөр ирлээ. Урд Бооёо үлдэж хоёр жүжигчнээ эмнэлэгт үзүүлж яваа.

-Жүжигчин Бооёо хэзээ ирэх вэ?

-Нөгөө хоёрынхоо биеийн байдлаас л болох байх. Тэнд нь эмнэлэгт хэвтүүлнэ гэж байсан. Удахгүй эх орондоо ирнэ гэсэн.