m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 02:23
106
Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв

Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх ес дэх удаагийн барилдаан энэ сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба, заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж тэргүүтэй хүчит 224 бөх зодоглов.

Уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Мондэй” группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарав.

                    Тавын даваа

С.Мөнхбат у.ав – М.Эрдэнэбат у.н

Г.Эрхэмбаяр у.ав– Ч.Цогбаяр у.н

Н.Батсуурь у.а– А.Цацабшир у.х

Б.Гончигдамба у.г– Ч.Ганзориг а.а

Б.Батмөнх у.з – Б.Соронзонболд у.з

Л.Пүрэвжав у.х – Э.Оюунболд у.х

Ц.Содномдорж у.х – Р.Пүрэвдагва у.н

               

                    Зургаагийн даваа

С.Мөнхбат у.ав – гоц мөргөв

Г.Эрхэмбаяр у.ав– Б.Соронзонболд у.з

Н.Батсуурь у.а – Э.Оюунболд у.х

Б.Гончигдамба у.г – Р.Пүрэвдагва у.н

 

                     Долоогийн даваа

С.Мөнхбат у.ав – Э.Оюунболд у.х

Г.Эрхэмбаяр у.ав - Р.Пүрэвдагва у.н

 

                      Наймын даваа

С.Мөнхбат у.ав – Р.Пүрэвдагва у.н