m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 02:28
47
Обама Энэтхэгт айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Энэтхэгт хийх гурван өдрийн айлчлалаа ням гаригт эхэллээ. АНУ нь Энэтхэгийн  хоёр дахь том худалдааны түнш бөгөөд  энэ удаагийн айлчлал хоёр орны эдийн засаг, батлан хамгаалахын  харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Энэтхэг улсад гурван өдрийн айлчлал хийж байна.

Ерөнхий сайд Нарендра Моди хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа энэ удаагийн уулзалтаар  цөмийн эрчим хүчний худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тухай, дэлхий дахинд нүүрлээд байгаа терроризмын аюултай тэмцэхэд хоёр улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хоёр талт худалдааг үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд, шинжлэх ухаан, технологи, инноваци, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай зөвшилцөх, хоёр орны харилцааны шинэ шугамын талаар хэлэлцэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх болно хэмээжээ.