m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 02:43
107
Зэвсэгт хүчний харуулын байр шатжээ

Өнгөрсөн ням гарагт нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ.

Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 25 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй гурван ханатай гэр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Ч-н 40-38 УНН улсын дугаартай “Исуцу Визард” загварын суудлын автомашин шатж байсныг шуурхай ажиллан унтраажээ.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багийн нутаг Зэвсэгт хүчний 0148 дугаар ангийн харуулын байр шатаж байна тус тус ирж, тухайн орон нутгийн аврах, гал унтраах  ангийн албан хаагч шуурхай ажиллаж унтраасан байна.

Зэвсэгт хүчний 0148 дугаар ангийн харуулын байр шатжээ.


Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Туул” голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Н-н 48-35 ДАА улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан гэх дуудлага ирсэнийг аврах ангийн албан хаагчид ажиллан тус автомашиныг голын уснаас  гаргаж авчээ.

“Хьюндай Аксент” загварын суудлын автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан байна.