m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:10
55
Дасгал хийхийн өмнө юу идэх вэ

Дасгал хийхийн өмнө яагаад юм идэх ёстой вэ?

Хүмүүс биеийг машины мотортой зүйрлүүлэх нь бий. Тэгэхээр энэ зүйрлэлийг түр ашиглая. Хэрвээ та замд гарах гэж байгаа бол бензинийхээ савыг дүүргээд гарах нь ухаалаг хэрэг болно. Магадгүй та хоёр хоногийн өмнө банкиндаа бензин хийсэн бөгөөд бензин тань дуусаагүй байж болно

– гэвч хэрэв та ухаалаг нэгэн бол бензин дуусах эрсдлийг үүрэхгүйн тулд банкаа дүүргэж таарна. Таны биеийн ‘мотор’ үүнтэй яг адил. Та хэрвээ өглөө босмогцоо шууд усанд сэлдэг бол өмнөх өдрийн орой идсэн хоолны үлдэгдэл ‘банкинд’ тань хангалттай байгаа гэж бодож болно. Тийм байж болно

– гэхдээ усан сан руу явахаасаа өмнө банкаа дүүргэвэл бие тань хамаагүй дээрдэх бизээ. Дасгал хийж байх үед цусан дах сахарын хэмжээг зохистой түвшинд хадгалахад таны биед нүүрс ус сайн хуримтлагдсан байх ёстой

– гэвч шөнийн турш юм идэхгүй өнжсөний дараа хуримтлагдсан энэхүү нүүрс ус багасдаг. Тиймээс эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь ажиллаж буй булчинд хангалттай ‘түлш шатахуун’ нийлүүлж өгдөг. Мөн урт хугацаагаар дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь дасгал хийж байх үедээ өлсөхөөс сэргийлэх практик шалтгаан ч бас байна. Дасгал хийхийн өмнө юу идвэл зохистой вэ? Хүний биеийн ‘мотор’-т нүүрс ус нэгэнт чухал хэрэгцээтэй учраас дасгал хийхийн өмнө идэх хоол нь нүүрс усаар харьцангуй баялаг байх ёстой.

Бага зэргийн уураг бас хэрэгтэй. Уураг нь нүүрс усыг цусанд удаавтар, тогтвортой түвшинд нэвтрэхэд тус болж, хоолны шингэцийг удаашруулна. Нөгөө талаас дасгалдаа гарахын өмнө өөх тос их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй. Өөх тос нь хоолны шингэцийг хэт удаашруулж, хэт цатгалдуулан, таагүй мэдрэмж төрүүлэх болно. Мөн эслэг ихтэй хоол хүнсийг ч хойш тавих хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс мөн удаан шингэдэг.