m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:14
112
Гэр хороололд нохойтой эргүүл гарч эхэлжээ

Гэр хорооллын гэрэлгүй харанхуй гудамжинд цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан дуудлага болон  гэмт хэрэг ихэсчээ. Тиймээс ЦЕГ-аас нохойтой эргүүл гаргаж эхэлсэн байна.

Энэ сараас эхлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам сахиулах хэлтсээс туршин ажиллуулж байгаа нохойтой эргүүл харанхуй гудамж, мухрын хашааны орчинд хяналт тавьж байгаад нь иргэд талархаж буйгаа илэрхийлээд байгаа гэнэ.

Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн харанхуй, гэрэлгүй гудамж эхний ээлжинд нохойтой эргүүлийн хяналтад ороод байна.

Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн харанхуй, гэрэлгүй гудамж эхний ээлжинд нохойтой эргүүлийн хяналтад ороод байна.