m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:19
37
Смуш Паркер эхний тоглолтдоо таван оноо авчээ

Үндэсний супер лигийн багуудад хүчин зүтгэж буй легионер тоглогчдын чансаа жилээс жилд чанаржиж байгаа билээ. Тэгвэл NBA-гийн 17 удаагийн аварга “Лос-Анжелес Лейкерс” багийн үндсэн холбогчоор хоёр улирал хүчин зүтгэж, алдарт Коби Брайантай мөр зэрэгцэн тоглож явсан Смуш Паркер хэмээх тоглогч манай лигт тоглож эхэллээ.  

“Мадимос шонхрууд” багт хүчин зүтгэхээр болсон түүний тухай товчхон танилцуулъя. Тэрбээр “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд 2006-07 онды улирлын 82 тоглолтын 80-д нь гарааны бүрэлдэхүүнд тоглож байжээ. Тухайн үед нэг тоглолтод дунджаар 38 минутыг талбайд өнгөрүүлэн, 11.5 оноо авч байв. Тэрбээр NBA-д өнгөрүүслэн хугацаандаа “Кливленд Кавальерс”, “Финикс Санс”, “Детройт Пистонс”, “Майами Хит”, “Лос-Анжелес Клипперс” зэрэг багуудад хүчин зүтгэж байсан бөгөөд дараа нь Хятад, Орос, Грек, Иран, Доминикан, Хорват, Венесуэлийн лигт тоглож байгаад эцэст нь Монголд иржээ.

Смуш Паркер өчигдөр эхний тоглолтоо “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн эсрэг хийж, таван оноо авчээ. Уг тоглолтод “Ригс” “Шонхрууд”-ыг 115:97-гоор хожсон байна.