m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:25
180
Бэлтгэсэн бууз, банш алдах тохиолдол ихэсчээ

Монголчуудын уламжлалт цагаан сар болоход 20 гаруйхан хоног үлдээд байна. Харин цагаан сар дөхөхөөр бууз, банш, ууц, шүүсний хулгай нэмэгдэж байгааг ЦЕГ-ын ХМТ-ийн албанаас мэдэгдээд байгаа юм.

Сүүлийн үед хөдөө, хотын алинд нь ч “Хүнсний зүйл алдагдлаа” гэсэн дуудлага тасрахгүй байгаа юм байна.  Хөлдөөсөн  бууз, банш, ууц, мах, гурил, будаа, цагаан идээ... гээд гарт таарснаа хулгайлж байгаа аж. Хөдөөд малчид малаа хариулга маллагаатай байлгаж, хотын иргэд орон гэрээ сайтар хянаж, сайн  цоож цуургатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Мөн орон сууцны айл өрхүүд орцны жижүүртэйгээ хамтран ажиллаж, хөршийн холбоогоо сайжруулах нь хулгайч нарын урт гарт өртөхөөс сэргийлэх нэг арга гэдгийг ч анхааруулав.

Цагаан сар дөхөхөөр бууз, банш, ууц, шүүсний хулгай нэмэгдэж байгааг ЦЕГ-ын ХМТ-ийн албанаас мэдэгдэж байна.