m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:28
61
Тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарцыг бий болгох ажлыг танилцуулжээ

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Удирдах хороо, ажлын хэсгийн хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтаар ТоС-ийн найман зарчим, дөрвөн салбарын удирдамжийн хүрээнд энэ онд банкууд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх ажлуудын саналыг ТоС-ийн ажлын хэсгээс танилцуулж, хэлэлцсэн гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дагуу банкнаас томоохон төслийн зээл, санхүүжилт олгохдоо тухайн байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зааварчилгаатай байхыг шаардах гэх мэт байгаль орчин, хүний эрх, нийгмийн хариуцлагатай холбоотой шаардлагуудыг нэгдсэн байдлаар тавихаас гадна банкны төв байр болон шинээр нээж буй салбаруудад тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарцыг бий болгох зэргээр банкнаас манлайлан үлгэрлэх ажлуудыг зохион байгуулах саналуудыг танилцуулсан байна.

"ТоС долоо хоног" аяныг дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болжээ

Эдгээр саналыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан ТоС-ийн Удирдах хорооны ээлжит хурлаар хэлэлцэж, үндсэн чиглэлийг баталсан бөгөөд мөн банкуудын тогтвортой санхүүжилттэй холбоотой ажлын явц, ТоС-ийн хөтөлбөрийн энэ оны ажлын төлөвлөгөө, ТоС-ийн гишүүн байгууллага байх шалгуур нөхцөлүүд, ТоС-ийн хяналт, тайлагнал, "Шилдэг ТоС Банк 2015"-г шалгаруулах шаардлагууд гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн "ТоС долоо хоног" аянг энэ оны ирэх дөрөвдүгээрд сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж.