m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:49
82
Оросын хоёр бөх зодолджээ

Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний үеэр дэвжээн дээр зодоон болжээ. Хойд хөршийн хоёр бөх Расул Муртазалиев (Дагестан), Мортуй оол Менги (Тува) нар нэлээд ширүүн барьц булаацалдаж, улмаар дэвжээн дээр нударга зөрүүлсэн хэрэг гарсан юм.

Тус тэмцээний техникийн төлөөлөгчөөр ажилласан Дэлхийн бөхийн нэгдэл (World Wrestling United)-ийн олон улсын шүүгч Петери Ласло энэ тухай “Чөлөөт бөх бол гудамжны зодоон биш, өрсөлдөгчөө хүндэтгэхгүй бол бөх барилдах хэрэггүй. Болсон явдлын тухай би цааш мэдэгдсэн. Энэ хоёр бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна” хэмээн мэдэгджээ.