m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:51
103
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 14 ажил хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр энэ нийт 14 ажлыг хийхээр төлөвлөжээ.

  • Улаанбаатарт үйлдвэрлэв 2015 хөтөлбөр хэрэгжүүлэх
  •  Мэдээллийн кластер нэвтрүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулах
  • Салбарын зөвлөгөөн зохион байгуулна.
  • Аялал жуулчлалын бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ зохион байгуулна.                                   
  • БНХАУ-ын Шилийн гол аймагт олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
  • Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны форум-2015 үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
  • Ахмад үйлдвэрлэгч арга хэмжээ зохион байгуулна.
  • Кантон файр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
  • UB BRAND-2015 шалгаруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулна.
  • Улаанбаатарт үйлдвэрлэв худалдааны төвийг төслийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллана.

Мөн дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын ажлыг 2015 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. ЖДҮ эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх сургалтанд 1220 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, 2800 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, 3500 орчим үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллахаар зорьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.