m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:59
100
Туул голын мөсөнд цөмөрсөн машиныг гаргажээ

ОБЕГ-аас голын мөс цөмрөх аюултай байгааг анхааруулсаар байтал машинаа мөсөнд хавчуулсан хэрэг гарчээ.

Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Н-ийн 48-35 ДАА улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин  цөмөрөн мөсөнд суужээ. Энэхүү мэдээллийг өчигдөр өдрийн 15:42 цагт хүлээн авчээ.   Нийслэлийн ОБГ-ын Аврах ангийн зургаан  албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллан голд цөмөрсөн автомашиныг уснаас татан гаргасан байна.

ОБЕГ-аас голын мөс цөмрөх аюултай байгааг анхааруулсаар байтал машинаа мөсөнд хавчуулсан хэрэг гарчээ.