m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:07
112
Авто замын 98 тэмдэг шинээр суурилуулав

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн бааз он гарсаар Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн захиалгаар нийт 98 ширхэг автозамын тэмдэг шинээр суурилууллаа. Мөн Нисэх- Био комбинатын 22,5 км шинэ замд “Тотал- Инж” ХХК -ийн захиалгаар өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхэнд 182 ширхэг тэмдэг суурилуулсан нь автозамын ослыг бууруулахад ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Өнгөрсөн 20 хоногт нийслэл хотын төв зам дагуу 24 ширхэг хайс эвдэрсэн байсныг засч  сэлбэн, нөхөн тавьж, 18 ширхэг урсгал тусгаарласан түмбийг шинэчлэн байрлуулж, 85 ширхэг хазайж мурийсан тэмдгүүдийг тэгшилж арчиллаа. Мөн нийтийн эзэмшлийн тавилгын засварын цехийн ажилтнууд 75 ширхэг цас цохигч бэлтгэн зам цэвэрлэгээний ажилтнуудад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн эвдэрч хэмхэрсэн 64 ширхэг хогийн савыг засч, нийтийн эзэмшлийн талбайд байршуулахад бэлэн боллоо гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.