m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:14
65
Дэвид Бекхэм дотуур хувцасны сурталчилгаанд

Шведийн "H&M" дэлгүүрийн эрэгтэйчүүдийн дотуур хувцасны сурталчилгааг алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм сурталчилж байгаа ажээ. Хувцасны жижиглэнгийн худалдааны компани болох H&M-ны үүсгэн байгуулагч Эрлинг Персон гэх залуу Америкт аялж байхдаа өөрийнхөө санааг олсон гэдэг. Загварлаг хувцас, таатай үнийн саналыг хараад 1947 онд анхныхаа дэлгүүрийг Шведэд “Hennes “ нэртэйгээр байгуулж байсан бөгөөд тэд зөвхөн эмэгтэйчүүдийн хувцас борлуулдаг байсан ажээ. “Hennes “ Швед үг бөгөөд "for her" and/or "hers" үгний товчлол "түүний төлөө ба түүнийх" гэсэн утгатай ажээ. Персон 1968 онд  эрэл хайгуул хийн даавуун хувцасны жижиглэнгийн худалдааны  Мауриц Видфорстой хамтран эрчүүдийн хувцасыг нэмсэнээр дэлгүүрээ "Hennes & Mauritz" (H&M) нэрлэх болжээ. Одоо H&M нь нийт 55 орны 3500 дэлгүүртэй, 116 мянган ажилчидтай гэнэ. Одоо дэлхийн хоёр дахь том худалдааны дэлгүүр болох Испанийн  “ZARA”, АНУ-ын “GAP”-тай хамтран ажиллаж байгаа аж.