m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:31
486
Ц.Ганбаяр: Үнэхээр харамсалтай явдал боллоо

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг, залуу жүжигчин Т.Билгүүн цаг бусаар амь насаа алдлаа. "Шинэ үе" продакшнын жүжигчин Ц.Ганбаяртай холбогдлоо.

-Та нар хэзээ ирсэн бэ. Харамсаад ч барахгүй хэрэг боллоо?

-Үнэхээр харамсалтай байна. Сайхан нөхрөө ийм хурдан явчихна гэж даанч бодсонгүй. Бид нар Хөх хотоос ирээд удаагүй байна.

-Бооёо хэзээ ирэх юм бол. Алтансүх, Энхжин нарын биеийн байдал ямар байгаа вэ?

-Сайнгүй л байгаа. Хэзээ ирэх нь тодорхой бус байна. Одоо бид юу ч ярих билээ. Ажил явдлын дараа л болъё доо.

-Хэзээ ажил явдал нь болох вэ?

-Лхагва гаригт болно.