m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:35
82
Хууль зүйн анхан шатны мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэжээ.

Энэхүү ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах мөн сонсох боломжийг бүрдүүлсэн юм байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой юм. Тус бүтээлд нь дохион хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой аж.

Урьд өмнө нь дохионы хэлээр эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл гарч байгаагүй бөгөөд Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа ажил юм. Тус бүтээлийг CD хэлбэрээр түгээх бөгөөд мөн www.legalinfo.mn вебсайтад байршуулжээ.

Нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулжээ.