m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:48
48
32.8 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг төлжээ

Монголын ипотекийн корпорациас энэ онд 20-25 мянган иргэний зээлийг багцалж, 800-900 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах төлөвтэй байна гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Монголбанк нийт найман хувийн зээлийн эхлэлтийн санхүүжилтэд зориулж 1.5 орчим их наяд төгрөг гаргасан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний 880 орчим тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг үнэт цаасжуулаад байгаа аж.

Түүнчлэн МИК үнэт цаас гаргаснаасаа хойш дөрвөн удаагийн төлөлтөөр 32.8 тэрбум төгрөгийн бондын төлбөр болон 16 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлжээ. Сүүлд багцалсан 9981 зээлийн 75 хувь нь шинээр авсан, 25 хувь нь дахин санхүүжүүлсэн зээл байгаа аж.

Монголын ипотекийн корпорациас 32.8 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг төлжээ

Мөн найман хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтөд МИК-аас судалгаа хийхэд анхны гаргасан үнэт цаасны багцаас 1.5 хувь нь хугацаа хэтрэлттэй, мөн цөөн тооны чанаргүй зээл байсан гэнэ. Зээлдэгч ажлаасаа гарсан, жирэмсний амралтаа авсан зэргээс шалтгаалсан эдгээр цөөн тооны чанаргүй зээлд  шууд ямар нэгэн арга хэмжээ авахыг чухалчлахгүйгээр зээлдэгчийг ажилтай орлоготой болохыг нь хүлээх бодлогыг барьж байгаа бололтой.