m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:56
73
Газ үнэрлэж амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 сургуулийн зүүн талд нас барсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 17 настай эрэгтэй Н гэгч нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

Ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас баржээ.

Мөн Энэ сарын 24-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автобусны буудлын урдаас мансууран хүргэгдэн ирлээ гэсэн мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийхэд 12 настай эрэгтэй А гэгч ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу дэлгүүрүүд 21 нас хүрсэн хүнд ахуйн хэрэглээний газаар үйлчлэх журамтай байдаг.