m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:16
47
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авна

Уул уурхайн сайдын өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд зарласан. Энэхүү тушаалын дагуу өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдрөөс эхлэн эхний байдлаар нутгийн баруун хагаст есөн сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Тодруулбал нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд үүнээс 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, үлдсэн 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авна

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр геологи хайгуулын салбарт жилд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо гарсан байна.