m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:21
92
Автомашины дугуй хулгайлжээ

Энэ сарын 23-25-ны өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад 135 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 96 хэргийн эзэн холбогдогчийг олж илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайлах 44, танхайрах 22, зам тээврийн осол 36 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн байна. 

Нийт хулгайн гэмт хэргээс 14 нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой дуудлага мэдээлэл байна. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр тус дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д гэгчийн гаражийн цоожийг эвдлэн "Toyota corolla" автомашины толь, гэрлэн дохио, аккумлятор зэргийг хулгайлахыг завджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. 

Нийт хулгайд өртсөн 14 машины тал нь "Prius" маркийн авто машин байна.

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрны гадна байсан "Prius 20" маркийн автомашины дөрвөн дугуйг хулгайлжээ. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо 47 байрны гадна "Accent" маркийн автомашины хоёр дугай, порсункны таг, аккумлятор зэрэг эд зүйл алдагдсан байна. 

Нийт хулгайд өртсөн 14 машины тал нь "Prius" маркийн авто машин байна.