m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:36
68
"Масс эженси" шилдгээр шалгарлаа

 

Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дунд “Супер цом-2015” анхдугаар тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд зохион байгууллаа. Тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, II суваг, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, Маss sgency group, Ньюс агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Эрэгтэйчүүдээс аваргаар МҮОНРТ "Олуулаа" баг шалгарч “Масс” агентлаг, “ETV HD” телевиз мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Эмэгтэйчүүдээс “Mass agency group”-ын тамирчид аваргын алтан медаль хүртэж МҮОНРТ, TB-9 телевизийн багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шилдгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс МҮОНРТ-ийн тамирчин Х.Даваасүрэн, эмэгтэйчүүдээс TV-9 телевизийн тамирчин н.Золзаяа шалгарсан юм. Шилжин явах “Супер цом”-ын эзнээр “Mass agency group”-ийн баг тамирчид хүртсэн юм. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп, дэмжигч байгууллагаар “Олимпус” спорт барааны дэлгүүр ажиллав. Монголын волейболын залуучуудын холбоо энэ оны анхны олон нийтийг хамарсан тэмцээнээ хэвлэл мэдээллийн салбараар эхлүүlсэн юм. Дашрамд, Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр салбар бүрийн шилдгүүдийн өрсөлдөөнд оролцох хэвлэл, мэдээллийн “шилдэг тамирчид”-ыг зарласан юм.

Ингээд та бүхэндээ Супер цом-2015” анхдугаар тэмцээний шилгүүдийг танилцуулья:

1. Б.Мөнхжаргал "МҮОНРТ “Лего” баг"

2. С.Бат-Эрдэнэ "Mass Agency group"

3. Ш.Энх-Оргил "ETV"

4. М.Батбилэг "TV9"

5. Х.Даваасүрэн (МҮОНРТ “Олуулаа” баг)

6. Н.Санжаасүрэн "2-р суваг"

7. Б.Төрмөнх "TV9"

8. Э.Марал-Эрдэнэ "Mass Agency group"

9. Г.Дэлгэрбаяр "ETV"

10. А.Уранболд "МҮОНРТ “Олуулаа” баг"

11. А.Амгаланжаргал "TV9"

12. Т.Батцэнгэл "МҮОНРТ “Олуулаа” баг"

13. Мөнх-Эрдэнэ “Монгол ньюс”

14. Б.Хадбаатар "2-р суваг"

15. Г.Соёл-Эрдэнэ "Mass Agency group"

16. Т.Соронзонболд "LCN TV"

17. Батцэрэн "TB-5"

18. М.Батдэлгэр "МҮОНРТ “Олуулаа” баг" шалгарсан юм.

Шилдэг 18 тамирчин хоёр багт хуваагдаж, 2015 оны "Бүх оддын" өрсөлдөөнд орох юм. Тус багийн эзнээр "Mass agency group"-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр, менежерээр Монголын волейболын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга СМ Ч.Отгонбаяр сонгогдсон юм.