m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:39
38
Б.Гарамгайбаатар: Яам агентлагт улс төрийн шахааны томилгоо бий

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, таван асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бүлгийн хурлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Таван толгойн төслийн талаарх, мэдээлэл сонслоо. Мөн эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, өршөөл үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин Тендерийн хуулийн төслөлд засч, залруулах зүйл байна гэж үзэж учир Загсийн газар буцаан татлаа. Мөн намын дотоод асуудал, боловсон хүчнийг нэмгдүүлэх, талаар тусгайлан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Түүнчлэн улс төрийн шахаагаар боловсон хүчнийг ажилгүй болгохгүй байх талаар Ерөнхий сайд салбар яамдын сайдуудтайгаа зөвшилцөх шаардлагатай байна гэж бүлгийн гишүүд үзлээ. “Оюутолгой”-н гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар гишүүд санал бодлоо хэлсэн. Гэрээнийхээ дагуу ажил явагдахгүй байгааг анхааралдаа авахыг сануулсан.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шатахууны татварыг нэмэгдүүлснээр дотоодын зах зээл дээр үнэ нь өсөхгүй гэсэн баталгаа бий юу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар нефьт, нефьтийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо бол дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ унаж байгаатай холбогдуулаад тодорхой боломж байна гэж үзэж Засгийн газар  нефьт импортлогч нартай тохиролцсон юм билээ. Үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосон гэдгээ  Засгийн газар тайлбарласан. Тиймээс энэ асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

-Яам, агентлагт улс төрийн шахаагаар томилгоо хийхгүй байхыг анхааруулсан гэж байна. Тэгэхээр бүх нам хамтарснаас хойш улс төрийн томилгоо хийх байдал гарч байна гэсэн үг үү?

-Шулуухан хэлвэл тийм зүйл ажиглагдаж байна. Намууд хамтарч засаг байгуулснаас хойш шинээр томилогдсон сайдууд, тодорхой яамдууд дээр халаа, сэлгээ хийж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан учраас энэ талаар хэлсэн гэсэн үг.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газар баталгаа гаргах гэдэг заалт байна. Засгийн газрын баталгаа гаргах компаниудын нэрсийг олон нийтэд ил болгох ёстой юу. Үүнийг АН юу гэж бодож байгаа вэ?

-Өрийн удирдлагын тухайн хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Харамсалтай нь МАН-ыхан тус хуулиар нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэсэн учраас түр хойшлогдож байгаа. Өр нэмж тавихгүй гэдэг зөвшөлцлийн гэрээ байгуулсан учраас энэ асуудал нь тэдэнд тээг болж байгаа байх. Засгийн газрын баталгаа нь хувийн хэвшлийхэн гадаадаас зээл авах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ хуулийг гаргах тал дээр АН-ын бүлэг маш идвэхтэй ажиллаж байна.