m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:41
59
Готог суллуулахын төлөө хичээн ажиллах болно

Японы Засгийн газар барьцаанд байгаа иргэнээ суллуулахын төлөө Иорданы эрх баригч нартай тохиролцоо хийхээр хичээж байна. Исламын Улсын солилцоо хийхийг шаардсан террорист эмэгтэй Сажида ал-Ришава нь Иорданы шүүхээр цаазаар авах ял оногдуулсан ялтан ажээ. Өнөө өглөө Японы Гадаад хэргийн Сайдын мэдээлснээр  Иорданд байгаа Японы талынхан бүх хүчээ тавьж ажиллаж байгаа гэсэн байна.  Мөн ням гаригт Шинзо Абэ  шаардлагатай бүх мэдээлэлийг цуглуулж Иорданы эрх баригч нартай сайн харилцаа тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.