m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:48
100
"Монгол газар" компани дампуурлаа зарлана

Ц.Мянганбаярын "Монгол газар" компани дампуурлаа зарлахаар болжээ. Тодруулбал, тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан байна.

Шүүх хүсэлтийг энэ сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцжээ. Ингэснээр компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон нь энэ аж. Улмаар тус компанийн дампуурлыг зарлах хурал ирэх хоёрдугаар сарын 11-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд товлогджээ.