m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 06:06
46
Зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 613 хүлээн авснаас зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18  гарч   20 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.  

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон ес үүнээс жолооч тав, явган зорчигч дөрөв байна.   

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140  жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал БЗД-ийн нутаг Дарь эхийн зам,  дунд буудлын замд амины Х.Аксент маркийн  авто машины жолооч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж  хоёр хүн гэмтсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн амралт дуусч хичээл эхлэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга хэлж зөвлөх, хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж  яваа бол хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь тогтмол хэрэглэж хэвших, бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.

Мөн сар шинийн баяр төхөж байгаатайгаар хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна.  Иймд  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо шөнийн цагт гэрлээ шилжүүлэх, хурдаа тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг байдлыг сайтар хангаж нахаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140  жолоочийг журамлажээ.