m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 07:00
68
Оросууд Антарктикд өрөмдлөг амжилттай хийлээ

Оросын судалгааны багийнхан Антарктикийн Восток нууранд өрөмдлөг амжилттай хийсэн талаар ОХУ-ын Байгаль Орчны Яамнаас ням гаригт мэдээллээ. Энэхүү өрөмдлөгийг хийснээр цуглуулж байгаа мэдээлэл нь ирэх гурван жилийн Антарктикийн  төлөв байдлыг тодорхойлоход тустай ажээ. 

Оросын судалгааны багийнхан Антарктикийн Восток нууранд  3 769 метр гүнд өрөмдлөгийг амжилттай хийсэн нь шинжлэх ухаанд оруулж буй томоохон хувь нэмэр болжээ. 

Судалгааны багийнхан 3 769 метр гүнд өрөмдлөгийг амжилттай хийж чадсан нь шинжлэх ухаанд оруулж буй томоохон хувь нэмэр болж байгаа юм.  Өрөмдлөг хийсэн Восток нуурыг 1987 онд Оросын Антарктик судлалгааны 33 дахь экспедицийнхэн нээж байжээ.  Восток нуур нь 250 км урттай 50 км өргөнтэй бараг дөрвөн километр зузаан мөсөөр хучигдсан нуур бөгөөд анх 2012 оны хоёрдугаар сараас нуурны ус, амьд организмаас дээж авч судлаж байжээ.