m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 07:06
44
Хүний амь хороосон этгээдэд 15.1 жилийн ял оноолоо

2012 оны тавдугаар сарын 08-ны орой 00:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг зодож санаатай амь насыг нь хохироож, мөн Г-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

Анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хуралдаж шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож  15.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч З.Билгүүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3.1 жилийн хорих ял оногдуулсан байна.