m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 07:11
174
Төрийн бус байгууллагынхан жагслаа

“Ноён уулаа аварцгаая” тайван жагсаал өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Тус жагсаалыг "Дэлхийн Монгол-ногоон нэгдэл", "Босоо хөх Монгол" ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд тэд 2005 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн хурлын тогтоолоор Ноён уулын сан хөмрөгт байгалийн ашигт малтмал олборлохыг хориглосныг хэвээр үлдээх, урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр дагаж мөрдөхийг шаардсан шаардлагыг  төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ. Хэрэв энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих бөгөөд үүнээс үүдэн нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг төрийн гурван өндөрлөг хариуцахыг албан ёсоор мэдэгдсэн хэмээн цуглааныг зохион байгуулагчид хэлж байлаа.

Уг жагсаалд 200 гаруй хүн оролцсон бөгөөд тэд Төрийн ордныг тойрч уухайлан, эсэргүүцлийн лоозон барьж алхсан. Талбайн төв хэсэгт "Миний Монголийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэсэн уриалга бүхий самбар байршуулсан байв. Эх орныхоо газар шороог хамгаалахаар тэмцэж буй залууст иргэд саашаалтай хандаж байгаа ч эх хэлээрээ зөв бичиж чадахгүй, Монгол гэдэг үг эр, эм  алин болохыг ялгахгүй хүмүүс байна гэж олон нийт шүүмжилж байв.