m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 08:00
125
“Өвлийн загасчлал-2015” тэмцээн боллоо

“Уламжлалыг хадгалъя, Шинэчлэлийг эхэлье” уриан дор энэ жил Булган аймгийн Залуучуудын холбоо “Өвлийн загасчлал-2015” тэмцээнийг энэ сарын 24-нд амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээнд нийт 15 багийн 50 орчим загасчид оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд Орхон аймгийн загасчдыг хамруулан тэмцээний хүрээг өргөжүүлснээрээ онцлог болсон юм. 
Тэмцээний үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан оролцож шагналыг гардуулсанд аймгийн Залуучуудын холбооны зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 
Тэмцээнд Тэргүүн байрыг Ган-Эрдэнэ ахлагчтай “Тээвэрчин” баг удаах байрыг Билгүүн ахлагчтай “Нэгдсэн эмнэлгийн” баг харин гуравдугаар байрыг Эрдэнэхүү ахлагчтай “Улзага” багууд тус тус эзэллээ.