m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 08:08
35
Хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргажээ

Монголын хөлбөмбөгийн холбооны сонгуулийн дотоод журмын дагуу сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн материалыг 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авсан аж. Ингээд Ерөнхийлөгчийн албан тушаалд гурав, дэд ерөнхийлөгчид дөрөв, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүнд нэг, Гүйцэтгэх хорооны гишүүнд 20 нэр дэвшигч материалаа ирүүлснийг сонгуулийн хороо шалгаж, шийдвэрээ гаргасныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэвч сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчийн шаардлага хангаагүй хэмээн хасагдсан нэр дэвшигчид болон гишүүн байгууллагаас сонгуулийн хяналтын хороонд гомдол гаргасан байна. Сонгуулийн хороо эдгээр гомдлуудыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.