m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 08:18
52
23 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

Монголбанк нэг долоо хоногтой 23 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 26-ны байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 280.5 тэрбум төгрөг болж байгаа аж.

Дашрамд сануулахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.

23 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ