m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 08:54
63
Блаттер албаа өгсний дараа радиод ажиллана

FIFA-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер ажлаа өгснийхөө дараа хэвлэл мэдээллийн салбарт ажиллах гэнэ. Гэхдээ телевиз, сонин, сайтад бус радиогийн нэвтрүүлэгт хүчээ үзэх бололтой. “Энэ албыг хүссэн ч хүсээгүй ч орхиж л таарна. Түүний дараа амралтаа авах уу гэж үү? Үгүй ээ, би эртнээс радио сэтгүүлчийн ажил хийхийг хүсдэг байсан болохоор мөрөөдлөө биелүүлнэ” хэмээх CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Өдгөө 78 настай Зепп Блаттер 1998 оноос Олон улсын хөлбөмбөгийн холбоог удирдаж байгаа бөгөөд удахгүй дахин сонгогдвол тав дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд тус байгууллагыг удирдах юм.