m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 09:59
32
Шагналын машинаа буяны санд хандивлав

ОХУ-ын хоккейн шигшээ болон NHL-ийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин “Бүх оддын тоглолт”-ын шилдэг тоглогчдын нэгээр шалгарч, ивээн тэтгэгч Honda корпорациас шинэ загварын автомашинаар шагнуулсан билээ. Харин Овечкин унаж ч үзээгүй шинэ машинаа буяны үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн санд хандивлахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай тэрбээр твиттертээ бичжээ.