m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 10:15
57
548.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлнэ

Монголбанкны мэдээлснээр энэ сарын 26-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 820.1 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс арилжааны банкууд 18668 зээлдэгчийн нийт 548.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

548.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлнэ

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.65 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 28984 иргэнд 1627.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.