m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 10:20
38
9.5 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд найман хувьцаат компанийн нийт 1.233 ширхэг хувьцаа арилжигдсан бөгөөд 9.508.650 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар "Гутал" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 800 ширхэг үнэт цаас 7.688.000 төгрөгөөр арилжигдсан бол "Махимпекс" ХК-ийн үнэт цаас хамгийн их буурсан аж.

9.5 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Түүнчлэн топ-20 индекс 14,422.71 нэгж болж 0.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.