m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 00:24
275
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх судалгааны ном хэвлэгдлээ

Соёлын өвийг хамгаалах эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор "Соёлын үвийн эсрэг гэмт хэрэг: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" нэртэй судалгааны номыг  Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сан ивээн тэтгэсэн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний мэргэжилтнүүдээр хийлгэж Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны Гаагийн Конвенцийг баталсны 60 жил, манай улс тус Конвенцид нэгдэн орсны 50 жилийн ойг тохиолдуулан хэвлүүлсэн билээ. ГХЯ, БСШУЯ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, ГЕГ зэрэг яам, байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран уг номыг гаргалаа.МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, цагдаагийн дэд хурандаа Ч.Доржсүрэнгийн хийсэн судалгаа нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг шинээр оруулах асуудлыг далайцтай авч үзэх орон зайг нээж байна.