m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 02:14
47
Монгол залууг хүчирхийлсэн эсэхийг шалгаж байна

Нэгэн саунд БНСУ-ын иргэн, монгол залууг хүчирхийлсэн хэрэг гарсан. Солонгос залуу ДОХ-той байсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим цахим сайтаар цацагдаж байна. Энэ мэдээллийн үнэн бодитой эсэхийг цагдаагийн байгууллагад шалгаж буй аж.

Хэрэг гарсны дараа хохирогч залуу гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн тус дүүргийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Одоогоор ДОХ туссан тусаагүй асуудлыг хэлж мэдэхгүй" гэх хариултыг өглөө.

БНСУ-ын иргэн өөрийгөө ДОХ-ын халдвар тээгч гэдгийг мэдсээр байж бусдад тараасан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шийтгүүлэх аж. 105 дугаар зүйлийн 105.3-т "Өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.