m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 02:53
86
Касильяс MLS-т тоглохыг хүсч байна

Испанийн шигшээ болон "Реал Мадрид"-ын хаалгач Икер Касильяс "Wall Street Journal"-д өгсөн ярилцлагадаа Хойд Америкийн лигт тоглох хүсэлтэйгээ  дурджээ. Өдгөө 33 настай хаалгач нэг бус улирал хоёрдугаар хаалгачаар тоглож, одоо болтол формоо бүрэн олоогүй учраас  Эзэн хааны клубийн удирдлагууд шинэ хаалгачийн эрэлд гараад байгаа юм. Сүүлийн үед тэд “Манчестер Юнайтед”-ын хаалгач Давид де Хеаг сонирхож байгаа гэсэн яриа гарах болсон нь Икерийг энэ тухай бодоход хүргэсэн гэнэ.