m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 02:55
67
Галт тэрэгний буудлын 100 жил

Токиогийн галт тэрэгний төв буудал 100 жилийнхээ ойд зориулан төв буудлаа засварлан сэргээн босгожээ. Урд өмнө хэзээ ч ийм харагдаж байсангүй. Японы орон нутгийн төв галт тэрэгний буудлын байршил нь улс төр болон түүхийн төв юм. 304 урт, өдөрт дунджаар 3000 орчим галт тэрэг, 350 мянгаас илүү зорчигч үйлчлүүлэх боломжтой томоохон худалдаа үйлчилгээний завгүй төв болгожээ. Бусад томоохон галт тэрэгний буудлыг бодвол орлогын хувьд хэд дахин их, нийт 14 шугамтай дэлхийн хамгийн хурдан хурдны галт тэрэг явах бөгөөд нийт 625 сая ам.доллараар сэргээн босгосон тус төв нь гол хэсэгтээ тоосгоор урласан дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдүүлэлтэнд нурсан бөмбөгөр дээврийг шинэчлэн тохижуулжээ. Нүүрэн хэсгийг нь хуучин хэв маягыг хадгалан орчин үетэй хослуулан хийснээр онцлогтой юм. Тус төвөөр үйлчлүүлж байгаа зорчигчид зургаан туслах буудлуудаар холбогдон газар доорх хоёр км гаруй худалдааны төв, өглөө 7:30 орой 8:30 хүртэл ачаа тээш хадгалах боломжтой, нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээний ачаа зөөгчид, мөнгө солих арилжааны цэг, үнэгүй компютер, интернэт хэрэглээний  орчинг бүрэн шийдэж өгчээ