m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 02:58
177
74 настай уулчин Эверестийн оргилд хүрэхээр шийджээ

Уулын спортын холбооноос “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” хэмээн уриалж, хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Хүн хар гөрөөс” хэмээн алдаршсан МУГТ, ОУХМ, ОУ-ын шилдэг уулчин Т.Гүррагчаа гуай өдгөө 74 настай. Тэрбээр анх хугацаат цэргийн албанаас халагдаж ирснийхээ дараахан нутгийнхаа Мөнх хайрханы оргилд авирснаас хойш хүсэл сэтгэлдээ хөтлөгдөн яваа нэгэн юм.