m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 03:00
52
Монгол мохошгүй тоглолт төрийн ордонд

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах зорилготой язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн “Монгол мохошгүй” тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор болж байсан бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.

Тэгвэл энэ жил ирэх хоёрдугаар сарын 9,10-нд Төрийн ордонд "Монгол мохошгүй" язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болох аж. Энэхүү тоглолтод “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” хамтлагууд оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх гэнэ.