m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 03:24
137
Германчууд өөрөө удирдлагатай машин туршихаар боллоо

Германчууд Бавария мужийнхаа хурдны замыг автомашины технологийн дэвшилтийн туршилтанд зориулж тоон системд оруулах боллоо. Тоон системчлэгдсэн хурдны замын төсөл энэ жил эхлэх бөгөөд энэ талаар хурдны замын төслийн удирдагч Александр Добриндт даваа гаригт ярилцлага өгчээ. Төсөл ёсоор уг хурдны замыг дэд бүтцийн шаардлагатай замын тоноглолоор тоноглож, гэрлэн дохионы өгөгдлөөр хангах юм байна.  Ингэснээр бүрэн автоматчлагдсан автомашинууд явах боломжтой болох ажээ. Герман улс нь Европын томоохон машин үйлдвэрлэгч ба удирдлагатай машины технологийг дэлгэрүүлэхээр ийнхүү бэлтгэл ажлаа эхэлж байна.

Германчууд хурдны замыг автомашины технологийн дэвшилтийн туршилтанд зориулж тоон системд оруулах боллоо.

“Audi” машин үйлдвэрлэгч компанийн өөрөө удирдлагатай машиныг Лас Вегаст болсон хэрэглэгчдийн электроникийн яармагийн үеэр танилцуулж байсан билээ. Тус компанийн RS7 загварын машинийг өнгөрсөн оны аравдугаар сард Франкфуртын замд хоёр минут туршсан бөгөөд уг машин цагт 240 км хурдлах боломжтой юм байна. 

Audi  RS7 өөрөө удирдлагатай машин цагт 240 км хурдлах боломжтой ажээ.