m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 03:41
77
“Бидний тусгал гэрэлт ирээдүй” хандивын тоглолт болно

Өнөөгийн монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг бол ядуурал. Үүнээс болж олон мянган айл өрх орох оронгүй идэх хоолгүй байгаа билээ. Үүний улмаас бяцхан хүүхдүүд хүнд хэцүү амьдралд нухчин дарлуулж байна. Энэ байдлын эсрэг Монгол тусгал залуусын нэгдэл төрийн бус байгууллагаас санаачлан “Бидний тусгал гэрэлт ирээдүй” хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтоос олсон орлогыг эмзэг бүлгийн хүнд хэцүү амьдралтай ард иргэдэд зориулах юм байна. Тоглолтонд үе үеийн нийтийн дууны төлөөлөл оролцохоос гадна олон уран бүтээлчид ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Билетийг UB паласын билетийн кассаар болон 19001950 утсаар үнэгүй хүргэж өгөх юм байна.