m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 03:53
64
Украины арми НАТО-ын легион болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин “Укрианы арми үндсэндээ арми биш НАТО-ын легион боллоо. Олон үндэсний цэргүүдээс бүрддэг НАТО-ын арми орж ирсэн энэ тохиолдолд Украин улсын үндэсний ашиг сонирхолын төлөө тэмцэхгүй нь тодорхой юм. Энд зөвхөн Оросыг хязгаарлах гэсэн геополитикийн зорилго явагдаж байна” хэмээжээ.  Харамсалтай нь Киевийн эрх баригчид энх тайванч замаар асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байна. Тэд Зүүн Украин дах гал зогсоох дэглэмийг эс тооцвол  улс төрийн хэрэгсэл ашиглан хямралыг шийдвэрлэхийг хүсэхгүй байгааг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Укрианы арми үндсэндээ арми биш НАТО-ын легион боллоо хэмээлээ.

Энэ сарын 13-нд гэхэд Волноваха хот орчимд  12 зорчигч амь үрэгдэж, Донецкийн орчимд 30 хүн амь үрэгдэж 100-аад хүн шархдаад байгаа юм.