m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:28
74
“Шонхрууд”-ын Паркерт Коби Брайант таалагддаггүй

NBA-гийн “Кливленд Кавальерс”, “Финикс Санс”, “Детройт Пистонс”, “Майами Хит”, “Лос-Анжелес Клипперс” “Лос-Анжелес Лейкерс” зэрэг багуудад тоглож байсан Смуш Паркер хэмээх холбон тоглогч манай Үндэсний супер лигийн “Мадимос шонхрууд” багт хүчин зүтгэх болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр NBA-гийн супер од  Коби Брайантыг үзэж чаддаггүй нэгэн бөгөөд “Larry Brown Sports”-д өгсөн ярилцлагадаа "Коби нэр алдарт хүрсэн, авьяаслаг тоглогч ч гэсэн баг доторх баг шиг байдаг явдал нь надад таалагдаагүй. Би бусад тоглогчид шиг түүний бөгсийг үнсэж, аялдан дагалдахыг хүсээгүй. "Лейкерс"-т өнгөрүүлсэн сүүлчийн улиралд бидний зөрчил даамжирч, би түүнд бөмбөг огт дамжуулахаа больсон" гэж ярьж байжээ.

Коби Брайант ч “Надтай хамт тоглож байсан холбогчдоос хамгийн муу нь Смуш Паркер” гэж хэлээд хэрүүлийн эхийг тавьж байжээ. Ингээд багийн лидертэй зөрчилдсөн Паркер багаасаа явж, улмаар Хятад, Орос, Грек, Иран, Доминикан, Хорват, Венесуэлийн лигт тоглож байжээ.