m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:48
40
Сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт орлоо

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс энэ сарын 22-ны өдөр сурагчдад зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Хятад, Монголын хамтарсан “Найрамдал” сургуулийн 7-11-р ангийн ахлах бүлгийн 215 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт хэргийн талаар болон зөв хүмүүжил, төлөвшил олгох зэрэг сэдвээр сургалт болжээ