m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:58
53
Гал түймрийн гурван дуудлага иржээ

Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч хоногт нийслэлд гал түймрийн нэг, орон нутагт гал түймрийн хоёр дуудлагатай, харьцангуй тайван ажиллажээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн  21 дүгээр гудамжийн 844 тоотод иргэн И-ын 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч  Аврах, гал унтраах  10 дугаар ангийн найман албан хаагч ажиллаж, түймрийг унтраасан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Мэргэний аманд иргэн  О-н 7х7 дүнзэн, 3х4 метрийн хэмжээтэй залгаа байшингийн гал тогооны хэсэг  шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн зургаан албан хаагч ажиллажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны тавдугаар баг иргэн Ц-ын “Тара” ХХК-ны 8х22 метрийн харьцаатай төмөр карказан шахмал түлшний үйлдвэр дотор үртэс асаж буй дуудлагыг 23:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах ангийн 13 албан хаагч ажиллаж галыг унтраасан байна.